Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ
- Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэгт тавтай морилно уу
- Манай эмнэлэг нь салхи салхилах тусам илүү хүчтэй эргэдэг салхин сэнс шиг хэзээ ч шинэ зүйлд хүчээ сорихоо зогсоолгүй урагшилсаар ирсэн. Шинэ замналыг бий болгохын тулд төдий хэмжээний зориг, хүч, сэтгэлийн хат хэрэгтэй. Алсаа харан, хойч үеийнхээ төлөө баруун далайн бүс нутагт түргэн тусламжийн төвийг нээсэн ба дэлхийн түвшний судалгааг хийхийн тулд Качон их сургуулийн Тархи судлалын хүрээлэн болон И Гил Ёо Хавдар болон чихрийн шижин судлалын хүрээлэнг байгуулж, анагаах ухааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна. Мөн манай улсын хамгийн анхны түргэн тусламжийн нисдэг тэрэг болох “Doctor helicopter” үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд сүүлийн үеийн чанарын өндөр түвшний техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Хавдрын төвийн барилгын ажил дууссан нь Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн бахархам томоохон ахиц дэвшил, амжилтуудын нэг юм.
- Ийнхүү олон хүмүүсийн хичээл зүтгэлээр Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэг нь Солонгос улсдаа судалгаанд чиглэсэн 10-н эмнэлгээс Шилдэг 3-т шалгарсан ба улсдаа хамгийн анхны Бүс нутгийн гэмтлийн төвөөр сонгогдож ахиц гаргалаа.
- Бид зөвхөн дотооддоо байгаа өвчтнүүд төдийгүй гадаад өвчтнүүддээ эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй бөгөөд энэ нь Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн бас нэг амжилт хэмээн бахархаж байна. Хагас зуун жилийг хамт туулсан хөршөө гэх сэтгэл (‘Хүмүүнлэгийн ажил’, ‘Үйлчилгээ’, ‘Эх оронч үзэл’)-ийг хойч үедээ залгамжлуулах нь манай эмнэлгийн хамгийн том үнэт зүйл билээ. Дээд зэргийн эмчилгээ үйлчилгээг үзүүлэхээс гадна эмчилгээгээр дамжуулан хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулагч, бүс нутгийн нийгмийн хамтрагч эмнэлэг болон ахин нэг алхам урагшилсан. Өвчтнүүдийн эрүүл мэндийг хариуцан, амь насыг нь аврах ажил бол хүн төрөлхтний аз жаргалыг сахин хамгаалах ажлын хамгийн эхний алхам юм.
Шинэ итгэл найдвар өгөх Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлэгтэй хамт маргааш руу итгэл төгс алхацгаая. Бид байнгын судалгаа, хөрөнгө оруулалт, өндөр түвшний эмчилгээ үйлчилгээгээрээ та бүхний итгэл хүндэтгэлийг хүлээсэн 21-р зууны шилдэг эмнэлэг болохын тулд бүхнээ дайчлан ажиллах болно.
Качон их сургуулийн Гил нэгдсэн эмнэлгийн үүсгэн байгуулагч
Качон их сургуулийн захирал
анагаахын профессор
И Гил Ё