танилцуулга
Үе мөчний ревматологийн тасаг нь ревматизм өвчнийг мэргэжлийн түвшинд эмчилдэг тасаг юм.
“Ревматизм” гэдэг нь үе мөчний холбогч эдийн өөрчилөлтөөс үүссэн өвчлөлүүд болон биеийн дархлааны системийн хэвийн бус байдлаас үүссэн өвчлөлүүдийг бүхэлд нь хэлдэг байна.
Ревматологийн тасагт эмчилдэг өвчнүүдэд үе мөчний үрэвсэл /ревматизм/, остеоартрит/элэгдлийн гаралтай үрэвсэл, спондилоартрит/булчин хатуурлын нурууны үрэвсэл, псориатик артрит/псориазны гаралтай үе мөчний үрэвсэл/, үе мөчний тулай өвчин, чонон хөрвөс, Sjogren-ы өвчин/нүд амны өвчин/, склероз, арьсны миозит/булчин сулрах/, полимиозит, холбогч эдийн өвчин, Бэхкетийн өвчин, системийн васкулит/судасны үрэвсэл/, фибромиалгиа/ булчин шөрмөсний өвдөлт/, ясны сийрэгжилт, захын үе мөчний өвчин зэрэг 120 гаруй төрлийн өвчнүүд багтдаг.
эмчилгээний чиглэл
Үе мөчний үрэвсэл
Ревматоид артрит нь үе мөчний төлөөлөх өвчин ба үе мөчний гэмтэл болон үе мөчний өөрчилөлт өвчин бөгөөд үүнээс үүдэн өвдөлт болон үе мөчний үйл ажиллагаа алдагддаг харьцангуй ноцтой өвчний нэг юм. Эмэгтэйчүүдэд илүү илэрдэг бөгөөд 20-50 насанд их тохиолддог. Ревматоид артрит илэрч үе мөчинд өөрчилөлт орсон тохиолдолд өнөөгийн анагаах ухаанд буцааж урдын байдалд нь оруулах арга, эмчилгээ байхгүй тул өвчнийг эрт оношилж , эрт эмчилэх нь хүндрэлээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм. Элэгдлийн гаралтай үе мөчний үрэвсэлээр хамгийн түгээмэл нь остеоартрит бөгөөд нас ахих тусам тархалт нь нэмэгддэг. Гар хөл, өвдөг, аарцаг хэсэгт голдуу илэрдэг ба эхний шинж тэмдэг нь үе мөчний өвдөлт бөгөөд өдөр тутмын амьдралд хүндрэл үүсдэг байна.
Нурууны өвдөлт
Нурууны өвдөлт нь хөдлөх тусам өвдөлт хүндэрдэг системийн өвдөлт болон өглөөд хөшиж өвдөн, дасгал хөдөлгөөн хийхэд намддаг үрэвслийн өвдөлт гэсэн хоёр төрлийн нурууны өвдөлт байдаг. Үрэвсэлт өвдөлтийн төлөөлөх өвчин нь нугасны артрит/булчин хатуурлын нугасны артрит бөгөөд энэ нь нуруу нугас болон захын үе мөчинд үрэвсэл үүссэнээс нуруу өвдөж хөшин, хөдөлгөөний дутагдал болон захын үеийн үрэвсэлд хүргэдэг байна. Ялангуяа залуу эрэгтэйчүүдэд их тохиолддог.
Чонон хөрвөс буюу системийн үрэвсэлт өвчин
Системийн чонон хөрвөс өвчнийг ихэвчлэн чонон хөрвөс гэж товчилж нэрлэдэг бөгөөд зөвхөн үе мөчинд биш биеийн бүх эрхтнүүдэд үрэвсэл үүсгэдэг системийн ревматоид үрэвсэлт өвчин юм. Өвчний нэршилд лупус гэдэг латин үг орсон бөгөөд энэ нь чоныг хэлдэг ба чононд хазуулсантай төстэй арьсны гэмтлээс үүдэлтэй юм. Ихэнхдээ нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд илэрдэг байна. Үүнээс гадна булчинд үрэвсэл үүсдэг полимиозит, булчин сулрах өвчин болон арьс хатуурах системийн склероз зэрэг өвчнүүд орно.
Тулай өвчин
Шээсний хүчил үе мөчинд хуримтлагдаж, үрэвсэл үүсгэдэг үе мөчний үрэвсэлт өвчин бөгөөд ихэвчлэн дунд насны эрчүүдэд тохиолддог. Архи уух, хэтрүүлэн идэх, стресс гэх мэт хүчин зүйлээс болж илэрдэг ба эхэн үеийн тулай өвчний шинж тэмдэг нь эрхий хуруу гэнэт улайж хавдан хүчтэй өвдөлт өгдөг байна. Үүнээс гадна шагай, өвдөг, бусад хурууны үенд ч илэрч болно.
Бэхкетийн өвчин
Амны хөндийн болон бэлэг эрхтний шарх давтагддаг онцлогтой өвчин бөгөөд Солонгос, Япон, Турк зэрэг азийн орнуудад илүү тохиолддог. Эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд их ба нүдний үрэвсэл, үе мөчний өвдөлтөөр илэрдэг.
Хуурайшил
Нүд, ам хуурайшдаг онцлогтой Sjogre-ы өвчний хам шинж нь дархлааны тогтолцооны хэвийн бус байдлаас болж нулимсны булчирхай, шүлсний булчирхайны үйл ажиллагаа буурч илэрдэг. Эмчилгээ нь шинж тэмдгийн хүнд хөнгөнөөс хамаардаг бөгөөд хүнд тохиолдолд стероид болон дархлаа дарангуйлагч шаардагддаг.
Дархлааны өвчний клиник
Качон их сургуулийн Гил эмнэлгийн үе мөчний ревматологийн тасагт ревматоид өвчний дархлаа, чонон хөрвөс, эхэн үеийн үе мөчний үрэвсэл, нурууны үрэвсэл, ховор төрлийн дархлааны өвчлөл зэрэг дөрвөн төрлийн өвчний дагнасан клиник ажиллаж байгаа бөгөөд өвчин тус бүрт эрчимтэй, мэргэжлийн эмчилгээ хийж байна.