Gachon University Gil Hospital Mobile

Арьс судлал

танилцуулга

 

Арьсны өвчин нь үрэвслийн гаралтай өвчин, халдварын гаралтай өвчин, удамшлын өвчин, арьсны хавдар гэх мэт маш олон хэлбэрээр илэрдэг.

Ийм олон төрлийн арьсны өвчнийг оношлохын тулд Гил эмнэлгийн арьсны тасгийн чадварлаг, арвин туршлагатай эмч нар анхааралтайгаар үзлэг хийн, шаардлагатай бол түрхэцийн шинжилгээ, нян/бактери/ өсгөх шинжилгээ, харшлийн сорил, харшил үүсгэгчийн шинжилгээ, арьсны эдийн шинжилгээ, үсний шинжилгээ, Wood’s lamp-ын шинжилгээ, туяа шинжилгээ, дархлааны эсрэг биеийн шинжилгээ зэрэг шинжилгээ хийж нарийн үйлчилгээтэй шинэ эмнүүд болон дэвшилтэт лазерь, туяаны аппарат зэрэг шилдэг эмчилгээний төхөөрөмжөөр арьсны үрэвсэлт өвчин, псориаз, арьсны хавдар, арьс цайрах өвчин, үс уналтын эмчилгээ болон хөгшрөлтийн эсрэг эмчилгээ хийн тэргүүлж байна.

Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн анагаах ухааны мэдлэг дээр суурилсан, хамгийн сайн эмчилгээг өвчтнүүддээ үзүүлж, өвчтнийхээ зүрх сэтгэлд ойр халуун дулаан эмчилгээ үзүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа зориулан ажиллаж байна.


эмчилгээний чиглэл

Арьсны архаг үрэвсэл буюу атопи click to collapse contents

Арьсны архаг үрэвсэл буюу атопи нь арьсны гаднах давхаргад гэмтэл үүсгэх болон дархлааны үрэвсэлээс үүдэн арьс хуурайших, загатнах, улаан тууралт гарах зэрэг архаг, давтамжтай арьсны өвчин бөгөөд бага залуу насанд илрэх нь элбэг ба насанд хүрсэн хүмүүст илрэх нь ихсэх хандлагатай байна. Арьсаа чийгшүүлэх гэх мэт үндсэн арчилгээ чухал бөгөөд Гил эмнэлгийн арьс судлалын тасагт өвчний хүндийн зэргээс хамаарч хэсэгчилсэн болон бүтэн биеийн эмийн түрхлэг, туяа эмчилгээ гэх мэт эмчилгээг шинээр боловсруулж гарган сүүлийн үеийн биологийн бодис хэрэглэн нэн сайн эмчилгээний үр дүн болон урт хугацааны системтэй, хяналттай эмчилгээ хийгдэж байна.

Архаг тууралт болон арьсны харшлийн өвчний клиник click to expand contents

Псориазын клиник click to expand contents

Арьс цайрах өвчний клиник click to expand contents

Батга, rosacea буюу хамар улайх, улайлт click to expand contents

Дархлаа сулралын арьсны өвчин click to expand contents

Дархлаа сулралаас үүдэлтэй цэврүүтэх өвчин буюу салхин цэцэг click to expand contents

Үс унах click to expand contents

Арьсны хавдар click to expand contents

Хумс click to expand contents

Сорви click to expand contents

loading