танилцуулга
Өндөр түвшиний мэргэшил.
21-р зуунд химийн эмчилгээ гайхалтай хөгжин, хамгийн сайн эмчилгээний аргууд өдөр бүр нэмэгдэн өөрчилөгдөж байгаа нь өндөр түвшиний мэргэшсэн чадвар шаардаж байна. Энэхүү дэлхийн чиг хандлагад нийцүүлэн Гил эмнэлэг нь хими эмчилгээ шаардлагатай бүх хавдарын өвчнийг хавдарын тасгийн мэргэжлийн чадварлаг хими эмчилгээ хариуцсан эмчилгээний багт даатгадаг. Олон улсын жишигт нийцсэн хамгийн сайн, хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, дархлааны хими эмчилгээ болон ерөнхий хими эмчилгээг хийдэг.
Эмнэлзүйн идэвхтэй судалгаа
Ихэнх хавдар нь бүрэн эмчлэхэд хэцүү, амь насыг хязгаарладаг хэцүү өвчин юм. Гил эмнэлэгийн хавдарын тасгийн ажилчид идэвхтэй судалгаа шинжилгээ хийн хорт хавдартай тэмцэж байна. Эмнэлгийн бүх ажилчид Хавдарын үндэсний тэмцэл гэсэн зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд дотоодын болон олон улсын тэргүүлэх эм үйлдвэрлэгч компаниуд болон бусад эмнэлгийн байгууллагуудтай хамтран шинэ хавдарын эмчилгээний хөгжилд оролцож, Гил эмнэлэгийн хавдартай өвчтөнүүдэд эмнэлзүйн судалгаанд оролцох боломжыг бий болгож байна. Гил эмнэлгийн хавдарын тасгаас санал болгож буй эмнэлзүйн судалгаанд оролцох боломж нь Инчон дүүрэг төдийгүй Солонгосд хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Дотоод дах шилдэг олон талт эмчилгээний систем
Хавдарын эмчилгээнд эмийн эмчилгээнээс гадна туяа эмчилгээ, мэс засал шаардлагатай бөгөөд хавдарыг оношлоход олон салбарын мэргэшсэн эмч нар оролцдог. Гил эмнэлэгийн хавдарын тасаг нь IBM Watson Oncology (хиймэл оюун ухаан хавдарын төв)-той хамтран дотооддоо хамгийн шилдэг өндөр түвшний олон талт эмчилгээний системд тулгуурлан мэргэжлийн эмчилгээний багтай хамтран ажиллаж хавдартай өвчтөнүүддээ тохирох хамгийн сайн эмчилгээг хийж байна.
Цогц сувилгаа, тохиромжтой эмчилгээний систем.
Хавдарын тасгийн мэргэжлийн хими эмчилгээнээс гадна өвдөлт, шинж тэмдэг, сэтгэлзүйн зөвлөгөө болон хавдартай өвчтний амьдралын хэв маягыг сайжруулах тал дээр түлхүү анхаардаг. Хавдарын зөвлөгөөний өрөө болон зөвлөгч кординатороос авхуулаад мэргэжлийн багийн санал болгож буй хавдарын тухай мэдээлэл, сэтгэлзүйн эрүүл мэндийн эмчилгээ, хавдар болон арьсны эмчилгээ, өвдөлтийн эмчилгээ гэх мэт холбоотой тасгийн зөвлөгөө өгөх замаар шинж тэмдэгийг хянах, эмчилгээний зардалтай холбоотой асуудалтай хүмүүст нийгмийн ажлын талаар зөвлөгөө өгөх, гэртээ асаруулах хүсэлтэй хүмүүст асрагчийн үйлчилгээ үзүүлж, амьсгал хураахын өмнө ирсэн өвчтөнд зориулан холбогдох зөвлөгөө болон мэдээлэлүүдийг өгдөг цогц үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс гадна Инчон бүс нутагт хавдарын эмчилгээнээс гадна урьдчилан сэргийлэх тал дээр сургалт зөвлөгөө явуулах зэрэг чухал үүргийг хавдарын тасаг хариуцан ажилладаг.
Хавдарын оноштой, хими эмчилгээний өмнө буй та маш их сандарч тэвдэх нь ойлгомжтой.
Бүрэн эдгэрэх болон амь насаа хавдараас хамгаалахын төлөөх хэцүү замд тань Гил эмнэлэгийн хавдарын тасгийн эмч сувилагч нар таны гарыг чанга атган туслахад бэлэн байна.
эмчилгээний чиглэл
Ходоодны хавдар
Ходоодны хавдар нь хоёр дах өвчлөл ихтэй хавдар юм. Хавдарын шинжилгээгээр ходоодны хавдар тусах магадлал өндөртэй 40-өөс дээш насны хүмүүсийг шинж тэмдэг байхгүй ч гэсэн хоёр жилд нэг удаа шинжилгээ өгч байхыг анхааруулж байна. Ходоодны хавдартай гэж оношлогдвол өвчний явц буюу үе шатыг тодорхойлон, тохирох эмчилгээг тодорхойлно. Ходоодны хавдарын эмчилгээнд дурангийн хагалгаа, хими эмчилгээ орно. Үсэрхийлсэн тохиолдолд хими эмчилгээ хийх бөгөөд мэс заслын дараа хоёр гуравдугаар шат гэж оношлогдсон тохиолдолд ч дахихаас сэргийлэн хими эмчилгээ хийдэг байна.
Бүдүүн гэдэсний хавдар
Бүдүүн гэдэсний хавдар нь дотооддоо гурав дах өвчлөл ихтэй хавдар бөгөөд амь насаа алдах эрсдэлтэй хавдарын дөрөвт орсон байна. Үндсэн эмчилгээ нь мэс засал боловч хавдарын байрлал болон явцаас шалтгаалан мэс заслын өмнө болон дараа хими эмчилгээ болон туяа эмчилгээ хийдэг байна. Дөрөв дэх шатны хавдарт генийн шинжилгээ хийн тохирсон хими эмчилгээ хийдэг.
Элэгний хавдар, Цөс нойр булчирхайн хавдар
Элэгний эсэд бий болсон хавдарыг элэгний хавдар гэх бөгөөд өөр эрхтэнд бий болоод элгэнд үсэрхийлснийг элэгний хавдар гэж хэлэхгүй. Ихэвчлэн вирусны халдвараас үүдэх нь элбэг боловч ямар нэг шалтгаанаар элэгний хатууралтай бол элэгний хавдар үүсдэг байна. Элэгний үйл ажиллагаа болон элэгний ерөнхий байдал өвчний явцыг харгалзан эмчилгээг тогтоох бөгөөд элэгэн дотор өвчлөл байгаа тохиолдолд элэг тайрах мэс засал, элэг шилжүүлэн суулгах мэс засал, радио долгионы эмчилгээ, элэгний артери боох эмчилгээ, туяа эмчилгээ болон хэсэгчилсэн эмчилгээ хийх ба өөр эрхтэнд үсэрхийлсэн тохиолдолд хавдартай хэсэгт болон биед бүхэлд нь эмчилгээ хийнэ.
Цөсний болон цөсний сувгийн хавдар нь элэгнээс бий болсон цөсний шингэнийг 12 нугалаа гэдэс рүү явуулах зам болон цөсний сувагт үүссэн хавдар бөгөөд байрлалаас нь шалтгаалан элэгний доторх болон элэгний гаднах, цөсний хүүдийн болон цөсний сувгийн хавдарууд гэнэ. Цөсний хавдар үүссэн тохиолдолд цөсний суваг байнга бөглөрч, цөсний шингэн ялгарч чадахгүй байсанаар шарлалт, загатнаа, цөсний үрэвсэл үүсэн, өвчин идэвхжин өвдөлт, хоолны дуршил буурах гэх мэт зовиуртай болно. CT, MRI, цөсний сувгийн дурангийн шинжилгээ хийдэг бөгөөд мэс заслын эмчилгээ хийх боломжтой бол мэс засал хийнэ. Мэс засал хийх боломжгүй үед эсийн хими эмчилгээ хийдэг. Түүнчлэн цөсний сувгийн бөглөрийг эмчлэхийн тулд дурангийн болон дүрс бичлэгийн ажилбар хийн зовиурыг багасгаж, олон талт эмчилгээ заавал хийх шаардлагатай болдог байна.
Нойр булчирхайн хавдар нь хоол боловсруулах фермент болон инсулин зэрэг гормон ялгаруулдаг нойр булчирхайнд бий болсон хавдар юм. Нойр булчирхайн хавдар нь ихэвчлэн шарлалт, турах, хоолны дуршил буурах, хэвлийгээр өвдөх, хэвлийгээр хавагнах гэх мэт шинж тэмдэг хүчтэй илэрдэг бөгөөд, хагалгаа хийх боломжгүй үедээ илрэх нь элбэг ба, эхэн үедээ хагалгаа хийсэн ч давтан илэрдэг юм. CT, MRI, дурангийн эхо, цөс нойр булчирхайн дуранд үндэслэн өвчний явцыг тодорхойлж, хагалгаа хийх боломжтой бол хагалгаа хийн, түүний дараа химийн болон туяа эмчилгээ нэмэлтээр бататган хийж, хагалга хийх боломжгүй бол эсийн хими эмчилгээ хийдэг. Зовиур хүчтэй илэрдэг бөгөөд зовиур багасгах эмчилгээ заавал хийж хянах шаардлагатай.
Уушигны хавдар
Уушигны хавдар нь гуурсан хоолой болон уушигны эдэд үүссэн хавдар бөгөөд дотооддоо хавдараар нас барагсдын шалтгааны эхний байранд ордог аюултай хавдар юм. Тамхи гол шалтгаан нь боловч сүүлийн үед тамхи хэрэглэдэггүй хүн болон эмэгтэйчүүдэд тохиолдох нь нэмэгдэж байна. Уушигны эсийн хавдар 1, 2-р шатны үндсэн эмчилгээ нь хагалгаа бөгөөд дахин бий болохоос сэргийлж хими эмчилгээ хийдэг. Гэвч уушигны хавдартай өвчтөнүүдийн талаас илүү хувь нь 3, 4-р үедээ илэрч оношлогддог байна. 3-р үед олон талт эмчилгээнд үндэслэн химийн эмчилгээ, туяа эмчилгээ болон мэс заслыг хослуулан хамгийн тохиромжтой эмчилгээг зөвлөж хийдэг. 4-р үед өвчний явцыг удаашруулж амьдрах боломжийг нэмэгдүүлэхийн төлөө хими эмчилгээ хийдэг боловч, EGFR, ALK, KRAS, ROS1 генийн өөрчилөлт PD-L1 илрэх гэх мэт уушигны хавдарын бүтцийн олон төрлийн онцлогийг судлан хамгийн тохиромжтой хими эмчилгээг зөвлөдөг.
Бичил эсийн уушигны хавдарын үед өвчний явцаас хамаарч хими эмчилгээ болон туяа эмчилгээ хийдэг.
Сэрээ булчирхай нь цээжний ясны ард байрладаг эрхтэн бөгөөд дархлааг дэмждэг эрхтэн юм. Сэрээ булчирхайн хавдар солонгосд жилд 450 хүртэлх тохиолдол илэрдэг ховор төрлийн хавдар юм. Мэс засал үндсэн эмчилгээ нь бөгөөд мэс заслын дараа дахин өвчлөхөөс сэргийлж, эсвэл мэс засал хийх боломжгүй үед хими эмчилгээ хийдэг байна.
Цээжний гялтангийн хавдар( цээжний гялтан хальсний хавдар) нь уушиг бүрхсэн хальсанд үүссэн хавдар бөгөөд гол шалтгаан нь шохойжилт юм. Солонгосд жилд 30аад тохиолдол илэрдэг ховор төрлийн хавдар. Мэс засал хийх боломжтой бол хийгээд боломжгүй тохиолдолд хими эмчилгээ хийдэг байна.
Хөхний хавдар
Хөхний хавдар нь солонгос эмэгтэйчүүдэд бамбай булчирхайн хавдарын дараа ордог түгээмэл хавдар юм. 1,2,3-р шатанд хагалгааны дараа давтагдах эрсдэлийг бууруулах зорилгоор хими эмчилгээ хийж, хагалгааны өмнө хавдарын хэмжээг багасгах хими эмчилгээ хийдэг байна. Бүрэн эдгэхэд хэцүү 4-р үеийн хавдарын үндсэн эмчилгээ нь хими эмчилгээ юм. Хөхний хавдарын үед гормоны эм болон HER2 уургийн илэрсэн эсэхээс хамаарч тохиромжтой эмчилгээг хийнэ. Дотоод дах хөхний хавдарын тохиолдолууд нь залуу хүмүүст ихэвчлэн илэрсэн онцлогтой байна. Төв байрандаа амралтын өдрүүдэд ч хими эмчилгээ болон генийн шинжилгээгээр эрсдэл шалгаж, эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө, жирэмслэх чадвар, арьсны эмчийн зөвлөгөө, хими эмчилгээний үеийн арьсанд илрэх сөрөг нөлөөний зөвлөгөө болон залуу өвчтөнүүдэд зөвлөмж тусламжийг олгож байна.
Эмэгтэйчүүдийн хавдар
Эмэгтэйчүүдийн хавдарт умайн хүзүүний хавдар, өндгөвчний хавдар, умайн салстын хавдар, үтрээний хавдар, эм бэлэг эрхтэнд илэрсэн хавдарыг хэлнэ. Сүүлийн үед солонгос улсад умайн хүзүүний хавдарын өвчлөл буурах хандлагатай байгаа боловч, баруунжсан хэв маягаас үүдэлтэй өндгөвчний хавдар, умайн салстын хавдар нэмэгдэх хандлагатай байна. Эмэгтэйчүүдийн хавдарыг эхэн үед илрүүлэх нь чухал бөгөөд үндсэн эмчилгээ нь мэс засал юм. Хавдарын явц, төрлөөс хамаарч хими эмчилгээ болон туяа эмчилгээ хийдэг.
Шээсний замын хавдар
Шээсний замын хавдар гэдэгт бөөрний хавдар, давсагны хавдар, түрүү булчирхайн хавдар гэх мэт шээсний замын хавдрууд ордог.
Бөөрний хавдар нь бие махбод дахь хаягдал бүтээгдэхүүнийг шүүх замаар шээс ялгаруулдаг эрхтэний хавдар юм. Хамгийн түгээмэл нь тунгалаг эсийн хавдар бөгөөд, гэхдээ эд эсийн олон төрөл байдаг байна. Хэрэв эрт илрүүлвэл бөөрний хагалгаагаар бүрэн эмчлэх боломжтой ба үсэрхийлсэн тохиолдолд бүтэцээс нь шалтгаалан эмчилгээг сонгох бөгөөд ерөнхийдөө зорилтот эмчилгээ хийдэг байна. Сүүлийн үед дархлааны хими эмчилгээ гарсан нь сайн үр дүнтэй байна.
Давсагны хавдар нь шээсийг цуглуулж байгаад гадагшлуулдаг давсаганд үүссэн хавдарыг хэлэх ба шээсний замын хавдар хэмээх нь бий. Шээсний замын хавдар нь зөвхөн давсаганд бус бөөрний булчирхай болон шээсний сувгийн хавдар орно. Давсагны хавдар нь голдуу өвдөлттэй цустай шээх нь эхний шинж тэмдэг нь бөгөөд эхэн үедээ илрүүлвэл давсагны дотор хананд нимгэн өвчлөл байгаа тохиолдолд эмчилгээ хийх нь амар байдаг. Давсагны хавдар нь давсагны хананд нэвчсэн тохиолдолд өвчлөл бүрэн арилах боломжтой бол давсагыг бүхэлд нь авна. Энэ хагалгааны өмнө болон дараа нь хими эмчилгээ хийх нь элбэг. Хэрэв хавдар давсагны гадна үсэрхийлсэн бол хими эмчилгээ хийнэ.
Түрүү булчирхай нь эрэгтэйчүүдэд байдаг бөгөөд давсагны яг доор байрладаг туулайн бөөр шиг хэмжээтэй эрхтэн юм. Түрүү булчирхайн хавдар нь эрт илрүүлсэн тохиолдолд мэс засал болон цацрагийн эмчилгээгээр бүрэн эдгэрэх боломжтой хавдар боловч эрчимтэй үед нь эмчлэх хэцүү байдаг ба амьдрах хуацааг нэмэгдүүлэх янз бүрийн эмчилгээ байдаг. Түрүү булчирхайн хавдар нь эр гормон тестостерон байгаа үед оршдог гэдгээрээ онцлог бөгөөд хавдарын онцлогийг ашиглан эр гормон устгах аргыг эхэлж оролдон эр гормоны хомсдолын эмчилгээнд тэсвэртэй байдал үүсвэл дараагийн үеийн гормоны эмчилгээ, эсийн хими эмчилгээ гэх мэт шинэ эмчилгээнүүд хийдэг байна. Ясанд үсэрхийлэх нь элбэг тохиолддог ба өвдөлт, яс хугарах нь их тул үсэрхийлсэн хэсгийг эмчлэх, ястай холбоотой хүндрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ маш чухал тул олон талт эмчилгээ хэрэгтэй юм.
Толгой ба хүзүүний хавдар, бамбай булчирхайн хавдар
Толгой ба хүзүүний хавдар нь амны хөндий (уруул, буйл, хэл гэх мэт), булчирхай, залгиур, хамрын хөндий, нүүрний хөндий, шүлсний булчирхайд үүсдэг хавдар бөгөөд тамхи хамгийн том шалтгаан болдог ч зарим вирусны халдвартай ч холбоотой байдаг. Мэс засал хийх боломжтой бол мэс засал нь үндсэн эмчилгээ бөгөөд гэхдээ өргөн цар хүрээтэй болон мэс ажилбар хийхэд хэцүү тохиолдолд химийн эмчилгээ, цацраг туяа эмчилгээг хослуулан хийх эсвэл мэс заслын өмнө хавдрын хэмжээг багасгах зорилгоор химийн эмчилгээ хийдэг. Үсэрхийлсэн 4-р шатанд химийн эмчилгээг ихэвчлэн өвчний явцыг удаашруулахад ашигладаг.
Бамбай булчирхайн хавдарын үндсэн эмчилгээ нь хагалгаа болон туяа эмчилгээ юм. Гэсэнч үсэрхийлсэн тохиолдолд туяа эмчилгээ дахин хийхэд хэцүү бол өвчний явцыг удаашруулах зорилгоор эмийн бэлдмэл хэрэглэдэг. Тусгаарлагдаагүй хавдарт мэс засал хийх боломжгүй тохиолдол их бөгөөд ерөнхий хими эмчилгээ, туяа эмчилгээ хийх боломжтой.
Улаан хоолойн хавдар
Улаан хоолойн хавдрын эрсдэлт хүчин зүйл тамхи, архи, халуун цай гэх мэт бөгөөд ялангуяа архи, тамхины аль алинд нь дуртай хүмүүст хамаатай. Улаан хоолойн хавдрын эмчилгээнд мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ орно. Мэс засал хийх боломжтой бөгөөд хэрэв ерөнхий байдал сайн байвал хавдарыг арилгаж, ходоод, бүдүүн гэдэс ашиглан улаан хоолойг нөхөн сэргээх мэс засал хийдэг. Хэрэв идэвхтэй явагдаж байгаа хавдар бол эхлээд хими эмчилгээ-цацраг эмчилгээг нэгтгэн хийж, дараа нь мэс засал ч хийж болно. Химийн эмчилгээг ихэвчлэн үсэрхийлсэн үед хийдэг байна.
Бусад ходоод гэдэсний хавдар
Ходоод гэдэсний хавдар нь ходоод гэдэсний замын хананы дунд давхаргад байрлах булчин эсвэл мэдрэлийн эсүүдэд үүсдэг хавдар юм. Мэс засал үндсэн эмчилгээ нь бөгөөд мэс заслын дараа давтагдах эрсдэлийг бууруулах зорилтот эмчилгээг хийдэг. Хоол боловсруулах замын мэдрэлийн дотоод шүүрлийн хавдар нь ходоод гэдэс, цөсний зам, нойр булчирхай зэрэг мэдрэлийн дотоод шүүрлийн эсүүдэд тохиолддог ховор төрлийн хавдар юм. Мэс засал үндсэн эмчилгээ нь бөгөөд үсэрхийлсэн тохиолдолд химийн эмчилгээг хийдэг.
Нарийн гэдэсний хавдар нь Солонгост жилд хэдэн зуу л тохиолддог ховор төрлийн хавдар юм. Мэс засал үндсэн эмчилгээ нь бөгөөд үсэрхийлсэн тохиолдолд химийн эмчилгээг хийдэг.
Холбогч эдийн хавдар
Холбогч эдийн хавдар нь булчин, шөрмөс, яс, мөгөөрсөн эд, өөх, судас зэрэг үе мөчний эдэд үүсдэг хорт хавдар. Холбогч эдийн хавдар нь нийт хавдрын 1% -иас бага хувийг эзэлдэг боловч 50 гаруй төрөл байдаг. Ихэнхдээ тайрах боломжтой үед мэс засал нь үндсэн эмчилгээ нь юм. Гэвч хавдарын төрөл, явцыг шалгасны дараа нь өвчлөсөн хэсгийг тайрч авах хагалгаа, хими эмчилгээ, туяа эмчилгээ хийх эсэхээ тогтооно. Үсэрхийлсэн хавдарын хувьд хими эмчилгээг ихэвчлэн хэрэглэдэг.
Арьсны нөсөө ба арьсны хавдар
Арьсны нөсөөт хавдар нь меланин эсэд үүсдэг хавдар бөгөөд энгийнээр хэлэхэд мэнгэнд үүсдэг хавдар ба арьсны нөсөөт хавдар нь ихэвчлэн хар өнгөтэй байдаг. Ихэнх тохиолдолд арьсан дээр үүсдэг боловч салст бүрхэвч, нүд, дотоод эрхтэнд ч тохиолдож болдог. Эрт илрүүлвэл мэс заслаар эмчлэх боломжтой боловч хожуу илрэх, үсэрхийлсэн тохиолдолд амь нас эрсдэхэд хүргэдэг. CT, MRI-ээр оношилж өвчний явц, хавдарын хүрээг тодорхойлж, мэс засал хийх боломжтой эсэхийг тодорхойлж, мэс засал хийх хүрээ, болон хагалгааны дараа эмчилгээ хийх эсэхээ шийддэг. Үсэрхийлсэн хавдрын эмчилгээний хувьд сүүлийн үед дархлааны хими эмчилгээ болон зорилтот эмчилгээ хөгжсөн болохоор эмчилгээний үр дүн сайжирсан ба бүх үе шатны арьсны нөсөөт хавдард тохиромжтой эмчилгээ хийхийн тулд олон талт эмчилгээ заавал шаардлагатай юм.
Тархины хавдар
Тархины хавдар нь хортой ба хоргүй, илэрсэн байрлалаас нь хамааран үндсэн ба үсэрхийлсэн гэж ангилдаг. Тархины үндсэн хавдарт нугасны эсийн хавдар, тархины булчирхайн хавдар, бага тархины хавдар багтдаг бөгөөд гол эмчилгээ нь мэс засал болон туяа эмчилгээ ба дахин мэс засал, туяа эмчилгээ хийхэд хэцүү болсон үед өвчний явцыг удаашруулах зорилгоор хими эмчилгээ хийдэг байна